HELLO WORLD!!!
2 жил хагас аль хэдийн болчихжээ. Би энэ блог-ийг оролдолгүй маш их уджээ. Юу ч бичилгүй 1 жил гаран боллоо, их ч амьдрал үзлээ, юмийг бас тунгаадаг боллоо. Харин монголоор их алдаатай бас өгүүлбэр зүйн алдаатай бичдэг болж. Хичээл ихтэй цаг зав муутай дээрээс нь хүмүүс-т хүртээлгүй мэдээлэл оруулдаг гэж бодож байлаа. Өчигдөр гэнэт мэдээлэл хайж байгаад санаадгүй өөрийнхөө блог-ийг “google”-дээд тэгсэн Монгол улсийг сөнөөнө гэсэн өгүүллэг энд тэндгүй цацагдаж хүмүүст их хүрсэн байхийг хараад баярлав. Би эдийн засгийн холбогдолтой блог нээсэн тэр блогт цаг заваа зарцуулах санаатай байна. Гэхдээ бас нэг бодол байгаа өөр нэг блог бичих. Монгол хүний ухамсар гэдэг талдаа. Магадгүй энэ надад хүнддэж магадгүй л юм 22той залуугийн хувьд бол гэхдээ үзээд алдана гэж бодож байна. Гэхдээ криллээр бичихээр маш их алдаатай дээрээс нь үнэнийг хэлэхэд залхуу хүрээд байдаг болж яалтай ч билээдээ..
Нэг л мэдэхэд 1 жил болчихжээ
Хамгийн анх 2007 оны 5 сарийн 19нд анхныхаа мэдээг бичиж байсанаа санаж байна. Өдөржин усан бороо ороод л байсан өдөр байсан санагдана. Өдрийн хоолондоо орчихоод өрөөндөө ороод л хамгийн анх XML файлд хэрхэн CSS хавсаргах ба тухайн CSS – ээ яаж бичих вэ? гээд л бичиж өгсөндөө. Нэг их оролдоггүй хааяа чөлөөт цагаарааа л нэг мэдээ бичдэг энэ блог маани хэдийнээ 10,871(click) буюу үндэсэндээ дээрх тооний хүмүүс ороод амжижээ. Хичээл амрах гээд тун завгуй явсан тул одоо л бичиж байгаа ни энэ. За ямар ч гэсэн үзэл бодлоо та нартай хуваалцаад амжисан энэ блог 1 нас хүрлээ. Ингээд тус блогний статус үзүүлэлтийг харууллаа
Агуу зөнч Ванга дэлхийг 3717 он хүртэл зөгнөжээ
Агуу зөнч Ванга (Вангелия Пандева Гуштерова) дэлхийн эргэн тойронд болох үйл явдлыг 3717 он хүртэл зөгнөжээ. Дашрамд хэлхэд түүний зөгнөсөн үйл явдлууд тухайн үеүүддээ байнга биелэж байсан юм.
Уйлж буй жаалхүүг тавьсан айл болгон дүрэлзэн шатдаг
Хайр булаам бяцхан хүүг дүрсэлсэн энгийн нэг уран зураг олон айлыг орох оронгүй болгосон байна. Үүний учир нь “Уйлж буй жаалхүү” нэртэй уран зургаар ханаа гоёсон айл албан газрууд удаа дараагаар түймэрт өртсөн ч эдгээр осолд уг зураг хамаатай эсэхийг нотолж чадаагүй юм. Зураг гал гарах шалтгаан болоод байна уу үгүй юу гэдгийг мэргэжилтэн судлаачид тогтоож чадаагүй ч түймэрт шатсан байшингуудын цурман дундаас өчүүхэн ч гэмтэлгүй “Уйлж буй жаалхүү”-гийн хуулбар зургууд олдож байсан нь хачирхалтай.
Тайлагдашгүй нууцаараа алдартай англид энгийн нэг уран зургийн хуулбар гай дагуулдаг итгэмээргүй үзэгдэл гарчээ. 1985 оны 9-р сард эл явдал мэдээллийн хэрэгслээр цацагдаж олны анхаарлыг татжээ. York хошууны гал сөнөөгчид дуудлага авмагцаа түймэр гарч байгаа газар ирсэн боловч түймэр дийлдэхээргүй болсон байжээ. Гал сөнөөгчид даруй боломжтой бүх арга хэмжээг авсан боловч байшин бүхэлдээ шатаж үнс нурам л үлдсэн байжээ. Бүгдийг залгисан түймрийн үнс нурман дундаас өчүүхэн ч гэмтэлгүй “Уйлж буй жаалхүү” зургийн хуулбар олдох нь тэр.
Монгол улсийг сөнөөнө гэнэ нийтлэлийг заавал уншаарай!!!
Энэ нийтлэлийг эхлэн уншихын өмнө та бүхэн монгол хүн, монгол үндэстэн гэдгээ санагтун. Өнөөдрийн монголийг байдлийг надаар хэлүүлэлтгүй хүн болгон мэднэ.Төрийн томчуулийн авилгал,хээл хахууль эрээ цээргүй үйлдэлийг хэн хүнгүй мэдэж байна. Өнөөдөр би төрийн томчуулийн явдалын тухай өгүүлсэнгүй гагцхүү алс холийн Америк улсад солонгос болон монгол 2 иргэний хооронд болсон нэгэн ярианий сэдвийг нийтлэн болгон бичлээ.
Эл өдөр 1 сарийн 8ний өдөр хичээлийн амралт эхэлсэн тул найз маань нэгэн хувцасний дэлгүүрт ажилж байлаа. Эх орноосоо ер нь ээж ааваасаа хол байгаа оюутан залуус ажил хийх нь энгийн үзэгдэл бөлгөө. Тэгээд үдийн цайний цаг болсон тул би найз дээрээ очиж хамт зоог барихаар шийдэв.Найз маань гэрээсээ тусгайлан бэлдсэн хайрцагтай хоолоо гарган тавилаа. Элдвийг ярилцан инээлдсээр хоолоо идэх зуур хамт ажилдаг нэгэн 40 иргэм насний Солонгос авгай хажууд ирэн бас л өөрийн авчирсан үдийн цайгаа зооглон сууна. Гэнэт тэрээр манай найзаас та2 хэзээ нутаг буцах вэ? гэж асуув.Бид сургуулиа төгсөөд буцнаа хэмээн найз маань хариуллаа.Тэгтэл солонгос авгай та2-ийг буцахад танай монгол улс ч хэцүүхэн байх юм байнадаа хэмээн хариулав. Ихэд гайхсан залуус учрийг нь олохоор асуусанд өнөөдрийн энэ нийтлэлийг бичихэд хүргэлээ.
CОHИPХОЛТОЙ CАHАГДАAД HИЙТЭЛЛЭЭ, www.gogo.mn-ээc нийтлэв.
Түүхийн дурсгал баар цэнгээний газар болжээ

Монголчууд онгон байгаль, цэнгэг агаар, хөх тэнгэр гээд бахархах зүйл арвинтай. Чингис, Сүхбаатар, Чойбалсан гээд хүндлэн дээдэлж, бишрэх хүн ч олонтой билээ. Түүхэн үйл явдал, алдар гавьяатай хүмүүсийн амьдарч байсан байшин, харш түүх болон мөнхөрдөг жамтай. Түүнийг хойч үе нь санан дурсаж, гадаадын жуулчид нүд унаган бишрэн гайхдаг учиртай.
Үнэхээр ч түүхэн хүмүүсийн ажиллаж, амьдарч байсан байр байшин, хэрэглэж байсан эд зүйлсийг гайхан бишрэхээс өөр аргагүй уран нарийн хийц, загвар хэв маягтай, дахин давтагдашгүй байдаг. Дэлхийн бусад орон түүхэн хүмүүсийн амьдарч байсан байшин, түүхэн үйл явдал тохиосон томоохон газруудыг музей болгон хадгалдаг. Үүнийг дагаад улс орны нэр хүнд ч яригддаг. Буурлын буян хишгээ хайрладаг гэх эртний үг байдгийн адил улсын сан хөмрөгийг ч аривжуулдаг шидтэн гэж хэлж болно.
Хєлбємбєгийн Европын аварга шалгаруулах тэмцээний талаарх 10 сонирхолтой баримт
Хєлбємбєгийн Европын аварга шалгаруулах тэмцээний талаарх 10 сонирхолтой баримтыг танд толилуулъя.
1.Анх энэ тэмцээнийг европын vндэстнvvдийн цомын тэмцээн гэж нэрлэж байжээ.
2.Хєлбємбєгийн Европын аварга шалгаруулах тэмцээн зохиох шийдвэрийг UEFA албан ёсоор гаргасан боловч, оролцох хvсэлтэй хvчтэй 16 багийг сонгон авч чадаагvй. Британийн (Англи, Шотланд, Ирланд, Уэльс,
Хойд Ирланд) хvчтэй багууд анхны тэмцээнд оролцож байгаагvй аж.
Оргилуун дарс онгойлгох томъёо
Америкийн Ковентри их сургуульд дарсны талаар лекц уншдаг доктор Стив Смит оргилуун дарсны бєглєєг буудуулахгvйгээр нэг ч дуслыг асгахгvйгээр онгойлгодог техникийн vзvvлэлтvvдийг бодож гаргажээ.
“Смитийн хууль” хэмээх нэрийг аль хэдий авсан энэ томъёог Р=Т/4.5+1 гэж илэрхийлж болно. Энд Р-даралт, Т-температур юм. Тасалгааны температурт байгаа ердийн шампанскны шилэн доторхи даралт Английн хоёр давхар алдарт улаан автобусны дугуйн доторхи даралттай тэнцvv гэсэн томъёолол дээр энэ томъёог vндэслэсэн аж.






