Гэгээн Валентины баярын бэлэг

Хуучин цагт ч дурлалд хосуудын энэ eдeр сэтгэлтэй хvмvvсдээ нууцаар хайраа илчилсэн зурвас тeдийгvй ийм “утга” илэрхийлсэн бэлэг илгээдэг байжээ. 2-р сарын 13-ны vдэш дурласан залуус сэтгэлтэй хvнийхээ гэрийн хаалганы босгоны дэргэд бэлгээ тавиад eeрсдийгee таниулахгvйн тулд хурдхан холддог байсан гэнэ.
Харин сvvлд хайртай хvндээ сэтгэлээ нээх явдал нь Гэгээн Валентины eдрийг сэтгэл догдлон хоног тоолон хvлээдэг уламжлалт зугаа цэнгэлийн нэг болсон байна. Валентины eдрийн урд шeнe eрeeнийх нь цонхны дор хоносон залууг vvрээр олж харсан бvсгvй тvvнийг миний Валентин хэмээн дууддаг байна. Ихэнх бvсгvйчvvд цонхных нь дор eeрийнх нь харж явдаг залуу ирсэн байгаасай гэж догдлож байхад, зарим хувьгvй нэгэн нь хэн ч байсан хамаагvй ирээсэй гэж санаа зовж хонодог байна.
Гэхдээ зeвхeн бvсгvйд залуу таалагдан тvvнийг eeрийнхee Валентин мeн хэмээн хvлээн зeвшeeрсны дараа л залуу бvсгvйд урьдчилан бэлдсэн бэлгээ eгeх ёстой байдаг гэнэ. Бэлгийг маш нямбай сэтгэл гарган бэлдсэн байх хэрэгтэй.
