Уйлж буй жаалхүүг тавьсан айл болгон дүрэлзэн шатдаг
Хайр булаам бяцхан хүүг дүрсэлсэн энгийн нэг уран зураг олон айлыг орох оронгүй болгосон байна. Үүний учир нь “Уйлж буй жаалхүү” нэртэй уран зургаар ханаа гоёсон айл албан газрууд удаа дараагаар түймэрт өртсөн ч эдгээр осолд уг зураг хамаатай эсэхийг нотолж чадаагүй юм. Зураг гал гарах шалтгаан болоод байна уу үгүй юу гэдгийг мэргэжилтэн судлаачид тогтоож чадаагүй ч түймэрт шатсан байшингуудын цурман дундаас өчүүхэн ч гэмтэлгүй “Уйлж буй жаалхүү”-гийн хуулбар зургууд олдож байсан нь хачирхалтай.
Тайлагдашгүй нууцаараа алдартай англид энгийн нэг уран зургийн хуулбар гай дагуулдаг итгэмээргүй үзэгдэл гарчээ. 1985 оны 9-р сард эл явдал мэдээллийн хэрэгслээр цацагдаж олны анхаарлыг татжээ. York хошууны гал сөнөөгчид дуудлага авмагцаа түймэр гарч байгаа газар ирсэн боловч түймэр дийлдэхээргүй болсон байжээ. Гал сөнөөгчид даруй боломжтой бүх арга хэмжээг авсан боловч байшин бүхэлдээ шатаж үнс нурам л үлдсэн байжээ. Бүгдийг залгисан түймрийн үнс нурман дундаас өчүүхэн ч гэмтэлгүй “Уйлж буй жаалхүү” зургийн хуулбар олдох нь тэр.

