IQ

Оюун ухааныг хэмжих нь


Оюуны хөгжлийн түвшинг тогтоох анхны тестүүд бүр 100-аад жилийн өмнө үүсчээ. Оюун ухааныг хэмжих талаар ихээхэн сонирхож байсан боловч төдийлөн сайн үр дүнд хүрч чаддаггүй байсан ажээ. IQ-intelligence quotient буюу монголоор оюуны илтгэцүүр, оюун ухааны коэффициент гэсэн нэр томьёо ойлголтыг сэтгэлзүйн шинжлэх ухаанд анхлан Францын сэтгэл судлаач, сурган хүмүүжүүлэгч Альфред Бине оруулж ирсэн түүхтэй. Оюун ухааны тестүүд нь найдвартай байдаг гэдгийг судлаачид батлаж байгаа. Энэ нь тестэнд үзүүлэх оноо ба сурлагын дүн, боловсролын түвшин, орлого, дундаж наслалт, ажил гүйцэтгэх чадвар, гэрлэсэн байдал, хүүхдүүдийнх нь дундаж жин, ажил эрхлэж буй байдал зэрэг нь хоорондоо эерэг хамааралтай гэсэн үг. Тухайлбал өндөр орлоготой 100 хүний тестэнд үзүүлэх дундаж оноо нь бага орлоготой 100 хүний дундаж онооноос илүү байна. Тестийг зохиохдоо хүний оюуны гол чадваруудыг хэмжиж чадахуйц асуулт, даалгаварууд оруулдаг. Ингэж зохиогдсон тестийн үр дүн, бодит байдлын хоорондын хамаарал өндөр гардаг бөгөөд ийм л учраас сүүлийн 100 гаруй жил оюун ухааны тестүүдийг ашигласаар байна.

Хүмүүс тодорхой хэмжээний “оюун ухаантай” төрдөг (оюун ухаан – удамшил ба орчны нөлөөний талаар энд дарж үзнэ үү). Энэ нь хэн нэгэнд төрөлхөөс нь “экселийн” жижигхэн хөдөлгүүр, өөр хэн нэгэнд нь УАЗ-469-ийнх, харин заримд нь “бух бензны” хөдөлгүүр мэт хүчтэй тархи заяадаг гэсэн үг юм. Бараг бүх хүнийх адилхан ч (ялгаа байдаг ч тэр нь маш өчүүхэн) хүн мөн чанараараа бодлого бодох, мэдлэг эзэмших өөр өөр түвшинтэй байдаг.

Оюун ухааны доогуур түвшинтэй хүмүүсийг ухааны хоцрогдолтой гэдэг. Гаргууд сэтгэдэг, ойлгодог хүмүүс байдаг ба ийм хүмүүсийг “авъяаслаг”, “билигт”, “суут” гэж нэрлэдэг. Гэхдээ хэн ч гэсэн, түүний оюун ухааны илтгэцүүр 75 эсвэл 150 байгаагаас хамаарахгүйгээр асуудлыг шийдэх чадвараа хөгжүүлэх боломжтой билээ. Ихэнх хүмүүс өөрийн оюун ухааны чадварын өчүүхэн хэсгийг л ашигладаг гэдгийг та мэдэх байх. Зарим эрдэмтэд 10 – 15% нь л ашиглагддаг гэж үздэг. Энэ бол автомашин явахдаа хөдөлгүүрийнхээ найман цилиндрийн хоёрыг л ашигладаг гэдэгтэй адил маш бага юм. Мэдээж машин явна л даа. Гэхдээ найман цилиндрээ бүрэн ашиглавал машин илүү хурдан, жигд явж, түлш бага зарцуулна. Бүх хүн амын оюун ухааны итгэлцүүр дараахь байдалтай байна. Голдуу оюун илтгэцүүр нь 130 – оос дээш хүнийг авъяас билигт гэдэг.

Хүний оюуны чадварын тоон үзүүлэлт IQ болон нийгэм, эдийн засгийн бодит байдалын ялгаатай. АНУ-ынхаар хамаарлын коэффициент к нь -1 ээс +1 ийн хооронд байх ба -1<к<0 бол урвуу, к=0 санамсаргүй, 0<к<1 бол эерэг хамааралтай гэнэ.

This entry was posted in Зүгээр л булан. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s