Зvvдний тайлал

 bluebeard1.jpg

Буга
Буга – сайн зvvд, залууст цэвэр ариун, vнэнч нєхєрлєл, эхнэр, нєхєрт тайван тохитой гэр бvлийн амьдралыг амлажээ. Буга алж байвал дайснууддаа хорлогдоно. Буга агнаж байна гэсэн зvvд нь хєдєє аж ахуй эрхлэгчид болон ажил хэрэгч хvмvvст санал болгож байгаа ажил хэрэг нь бvтэлгvй байхын дохио болно. Бугын тугал зvудэлвэл та удахгvй найдвартай, шударга найз нєхєдтэй болно. Залуу хvмvvст энэ зvvд нь цэвэр, ариун мэдрэмжийг амлаж байна.

Бугуйвч
Найзынхаа эсвэл хайртынхаа єгсєн бугуйвчийг зvvсэн байна гэж зvvдлэх нь аз жаргалтай амьдрахын шинж. Залуу эмэгтэй бугуйвчаа гээж байна гэж зvvдэлвэл єчнєєн таагvй явдал тvvнийг хvлээж байна. Бугуйвч олж байна гэж зvvдэлвэл та нилээн их хєрєнгєний эзэн болно.

Будаа
Будаа зvvдлэх нь маш сайн тайлалтай бєгєєд амжилтыг болоод зvрх сэтгэлийн єєдрєг холбоог танд амлаж байна. Энэ зvvд нь ажил хэргийн амжилттай эхлэлийг, аж ахуй эрхэлдэг хvнд арвин их ургац хурааж авахыг билэгддэг. Будаа идэж байна гэж зvvдэлвэл аз жаргал гэр бvлийн тавлаг амьдрал таныг хvлээж байгаа билээ. Хэрвээ бохир будаа зvvдлэгдвэл євчин тусаж, найз нєхєдтэйгєє vл ойлголцоно. Залуу эмэгтэй зvvдэндээ будаа агшааж байвал удахгvй тэр єєрийгєє аз жаргалтай баян болгох шинэ vvрэг хариуилага хvлээж авна.

Будаг
Зvvдэндээ дєнгєж будаг нь хатсан байшин харвал та хувийн тєлєвлєгєєгєє амжилттай биелvvлж чадна. Хувцсан дээрээ будаа болчихсон байна гэж зvvдэлвэл бусдыг буруу vнэлснээс болж таагvй зvйл тохиолдох юм байна. Будгийн багс гартаа барьж байна гэж зvvдэлвэл та одоогийн хийж байгаа зvйлийнхээ vр дvнд сэтгэл хангалуун байна. Уран зургийн дээж харж байна – найз нєхєд таны сэтгэлийн хариуд vнэнч байж чадахгvй ба бодож санаагvй хvн таныг хууран мэхэлнэ. Залуу эмэгтэй єєрийгєє зураг зурж байгаагаар зvvдэлвэл тэр бусдаас илvvд vзсэн амраг залуудаа хуурагдана. Хэрвээ хувцас, давууг будаж байхыг харвал ямар єнгєєр будаж байгаагаас нь зовлон ирэх нь vv, аз жаргал ирэх нь vv гэдэг шалтгаална. Хэрвээ хєх, улаан, алтлаг єнгєтэй байвал сайн, хар эсвэл цагаан байвал тийм ч сайн
биш.

Буйд, ганцаар байх
Єєрийнхєє ийм байдлыг ямар нэгэн байдлаар алдагдлаа гэж зvvдэлвэл эрх мэдэлтэй хvмvvс таны тав тухыг алдагдуулна. Эмэгтэй хvний хувьд ийм зvvд нь тvvнийг хувийнхаа амьдралдаа анхааралтай хандаж, хvмvvстэй ярилцахдаа тэгтлээ их илэн далангvй байхгvй байхыг сэрэмжлvvлж байна.

Бvйлс
Энэ зvvд сайн шинж тэмдэгтэй. Хєрєнгє, баялагийг харуулна. Гэхдээ хэсэг хугацаа єнгєрсний дараа урам хугарах вий. Хатсан бvйлс – ямар нэгэн шинэ нєхцєл байдал л бий болохгvй юм бол тодорхой зорилгодоо хvрэхэд бэрхшээлтэй.

Булчин, шєрмєс
Булчингаа сайн хєгжсєн байна гэж зvvдэлвэл та дайснуудынхаа муу санааг гэтэлж, тэднийг ялан дийлээд амжилтанд хvрэх юм байна. Хэрвээ булчин чинь сул vлбэгэр байна гэж зvvдэлвэл нилээн итгэлтэй байсан зvйлдээ амжилт олж чадахгvй бололтой. Эмэгтэй хvний хувьд ийм зvvд нь хvнд хvчир ажил, хэрэгцээ шаардлагыг илэрхийлдэг.

Булш
Шинэхэн булш зvvдэлвэл нэгэн этгээдийн ичгvvргvй vйлдэл таныг маш их шаналгана. Эсвэл энэ зvvд ихээхэн аюул тулгарч байгааг ахааруулж байна. Булш зvvдлэх нь ер нь таагvй зvйлийг, євчин зовлонг ёрлодог. Булшин дундуур зугаалж байна гэж зvvдэлвэл гэрлэлт ажилтгvй байна. Хоосон булш харагдвал ойр дотны хvнээ алдаж болзошгvй. Гvйцэд булаагvй булшинд хvн харагдвал бодит байдалд тухайн хvнд аюул тулгарч байна. Єєрийнхєє шарилыг харвал таныг далдуур хєнєєх гэсэн явууллага явагдаж байна. Зvvдэндээ булшаа ухаж байвал таны дайснууд таныг сєгдєєхийг оролдож байгаа ба хэрвээ та єєриинхєє ажлыг дуусгаж амжвал тэднийг ялан дийлнэ. Зориулж ухсан булшны шарил алга болсон байна гэж зvvдэлвэл таагvй мэдээ дуулна. Та шєнє оршуулгын газарт байна, тэгээд булшинд унтахаас аргагvй болж байвал найз нєхдєє алдана, хайрттайгаа хєндийрнє. Хуучин, єгєршсєн булш зvvдэлвэл хvн євдєх эсвэл нас барахыг ёрлоно. Шарилан дээрх бичгийг уншиж байвал танд яршигтай ажил гарч ирэх нь.

Бульдог
Танихгvй айлд ороход бульдог тань руу дайрч байна гэж зvvдэлвэл зорилгодоо хvрэхийн тулд та єєрийн орны хуулийг зєрчиж, худал мэдvvлэг єгєх бололтой. Хэрвээ бульдог танд найрсаг хандаж байвал эсрэг талынхан ширvvнээр шvvмжлэн, дайсагнасан vйлдэл хийж байгаа ч таныг амжилт дагалдана.

Бумба, сав
Бумба зvvдэлвэл таны амьдралд амжилт, азгvйдэл ээлжлэн хэтэрхий санаа зовох ч зvйлгvй, хэтэрхий тайвшраад ч байх зvйлгvй байх юм байна. Хагархай бумба – зовлон бэрхшээл.

Бунхан
Зvvдэндээ бунхан харах – дээд зиндааны хvрээнийхний дунд хэрvvл, эвдрэл гарч, ажил хэргийн асуудал шийдэгдэхгvй байна. Бунханд байрлах – сэтгэл гонсойх зvйл гарах болон ажил хэрэгт єєрчлєлт орно. Залуу хvмvvсийн хувьд єєрсдийгєє бунхан руу орж явчиж байна гэж зvvдэлвэл хайр сэтгэл хуурмаг байна. Гэрлэлт азгvйтэж, хос хоёр хоёул урхи занганд орсонтой л адил болно.

Бурхан, шашин
Бурхныг харсан зvvд ямар ч сайн сайхан зvйлийг агуулдаггvй. Зоргоороо туйлдаг нэгэн эмэгтэй таныг эрхэндээ оруулж магад. Хэрвээ зvvдэндээ та бурхантай ярьж байвал шvvмжлэлд орж болзошгvй та болгоомжтой байгаарай. Ажил хэрэг ч бvтэлгvй байх бололтой. Энэ зvvд нь эрvvл мэнд муудах, зуурдаар нас барж болзошгvйг харуулж байна. Залбирч байгаа бурхныг зvvдэндээ харвал хийсэн vйлдэлдээ харамсан гэмшинэ. Хэрвээ танд бурхан єгєємєр хандаж байвал та нэр хvндтэй хvний ивээлд багтаж амжилтанд хvрнэ.

Бурхан шvтээнийг хараах
Хараалын тухай зvvд нь найздаа бvдvvлэг, мэдрэмжгvй ханддаг байдал танд байгааг анхааруулж байгаа юм. Хvмvvсийн харааж байхыг зvvдэндээ харах нь нэг нь танд шударга биш хандахыг, ямар нэгэн байдлаар гомдоож болзошгvйг харуулж байна. Магадгvй муу санаатай хvн таны итгэлийг олчихоод харин дараа нь хохироож болох юм. Зvvдэндээ єєрийгєє хараан зvхэж байвал хувь заяа танаас нvvр буруулна. Хvнд хараалган зvхvvлж байгаагаар зvvдэлвэл амгалан тайван, сайн сайхныг олно.

Буруутгах
Бусдыг єєдгvй зан гаргасанд нь буруутган зэмлэж байвал дор тушаалын хvнтэйгээ маргалдаж, ингэснээр нэр хvндээ унагана. Харин єєрийг чинь буруутгаж байвал та санаатайгаар заль хэрэглэн хов жив тараасан гэдэгт холбогдоно.

Бут сєєг
Бут сєєгєнд тєєрчихлєє гэж зvvдлэх – заналт дайснууд эргэн тойронд чинь занга тавьжээ. Ийм зvvд зvvдэлвэл амьдралын сорилт шалгалтанд санаа сэтгэлээ бэлдэх хэрэгтэй. Хэрвээ бут сєєгнєєс эвтэйхэн гарч чадаж байвал найз нєхдийн зvгээс цагаа олсон тусламж ирэхийг харуулж байна.

Буудлага
Зvvдэндээ буудуулан vхэж байгаа мэдрэмж тєрж байвал – найз нєхдийн зvгээс танд хэрцгий хандаж гомдооно, хэрвээ та vхлээс зугтааж, гэнэт цочин сэрж байвал дараа нь найз нєхєдтэйгээ эвлэрнэ.

Буудах, харвах
Буудалцаж байгаа хvмvvсийг харах эсвэл буудалцааны дуу сонсдох – хэмжээлшгvй их хувиа бодсон байдлаас болж эхнэр нєхєр болон амраг хайртуудын хооронд зєрчилдєєн vvсч, анхаарал сэрэмжгvй байснаас ажил хэрэг тааруу байна.

Буурцаг, вандуй
Зvvдэндээ вандуй идэж байвал эрvvл мэнд сайн байх, орлого ашиг нэмэгдэхийн шинж. Тариачин болон тэдний эхнэрт энэ зvvд нь ажлаа идэвхтэй явуулахыг сануулж байна. Ургаж байгаа бууруаг харвал аж ахуйн ажил сайн байна. Вандуй суулгах – таны хvсэл мєрєєдєл ул vндэстэй тиймээс ч биелнэ гэдгийн илэрхийлэл. Вандуй хурааж авч байгааг зvvдэлвэл таны тєлєвлєгєє биелэхийг, та єєрийн хєдєлмєрийн vр шимийг удахгvй амсана гэдгийг харуулж байна. Лаазалсан вандуй зvvдлэвэл таны итгэл найдвар биелэх эсэх нь хэсэг хугацаанд тєдийлєн тодорхой биш байх ч эцсийн эцэст амжилтанд хvрнэ. Хатаасан вандуй харвал та маш их ядарч туйлдах юм байна.

Буулт хийх, найр тавих
Хэн нэгний хvсэлтээр буулт хийж байна хэмээн зvvдлэх нь шийдэмгий биш байдлаасаа болоод та єсєж дэвших боломжоо ашиглаж чадахгvй алдана. Хэрвээ бусад хvмvvст найр тавин буулт хийж байвад танд маш их эрх ямба оногдож, та бусад найз нєхдєєсєє байр суурь илvv єндєртэй болохоо харна.

Зvvдний тайлал номноос

This entry was posted in Мэдлэгт тань. Bookmark the permalink.

Leave a comment