Шинэ сонгодог урсгал буюу Real Business Cycle- загвар

ferris-wheel.gif

Лукас нь Кейнсийн онолыг шvvмжилж байсан. Энэ шvvмж дээр vндэслэн Шинэ Сонгодог онолчид гэж єєрсдийг vзсэн хэсэг бvлэг эдийн засагчид Real Business Cycle буюу “эдийн засгийн бодит эргэлт” ийн тухай санааг гаргаж иржээ. Тэднийхээр бол зах зээл нь vргэлж дотоод, жам ёсны тэнцвэрээ олж байдаг. Гэхдээ vе vе хямарч энэ тэнцвэрэ алдах vе гардаг. Yvнийг л зєв тайлбарлах нь эдийн засагчдийн гол vvрэг гэнэ.

Эдийн засагт єсєлт дэвшил, уруудал хямрал гэх мэт хєдєлгєєн vvсдэг. Yvний шалтгаан нь юу юм бэ. Шинэ сонгодог онолчид энэ асуултыг дараахи байдлаар хариулсан байна.”Аливаа техник, технологийн шинэ нээлт нь єсєлт авчирдаг. Тийм учир зах зээл тэнцвэрт байдлаасаа гарахад нєлєєлдєг гол хvчин зvйл бол vйлдвэрлэл болон тvvнд гарч буй техникийн дэвшил” гэнэ.

Уг Real Business Cycle загварт мєнгєний бодлого ямар ч vр дvнгvй байх гэнэ. Гэтэл бодит амьдрал дээр мєнгєний бодлого нь эдийн засагт зэгсэн их нєлєєтэй. Мєн аливаа техникийн дэвшил нь онолын хувьд хурдан тархах боломжтой ч, яг практик дээр энэ нь асар их хугацаа шаардсан ажил. Аливаа шинэ нээлт зах зээлд нэгэн зэрэг (нэг мєчлєгийн дотор) нэвтрэнэ гэдэг бараг боломжгvй зvйл.

Энэ мэт олон шалтгаанаар уг Real Business Cycle загварын “амьдрах” чадвар нэн дорой байна. Их ч шvvмжлvvлж. Гэвч шинэ сонгодог онолчид энэ загвараа улам боловсронгvй болгохын тулд Фишер, Тейлор нарын санааг нэгтгэхээр зорьж байна. (фишер, тайлор нар нь мєнгє нь бодит зах зээлд хэрхэн нєлєєлдєг тухай онол боловсруулсан) Дээр нь зах зээлийг тэнцвэрээс гаргадаг хvчин зvйл нь зєвхєн vйлдвэрлэл биш, харин эдийн засгийн бус олон гадны нєлєє байх боломжтой гэсэн vндэслэл гаргаад vргэлжлvvлэн судалж байна. Мєн мєнгєний нийлvvлэлтийн хэмжээнд гарч буй єєрчлєлт ч гэсэн уг зах зээлийн тэнцвэрт нєлєєлж болох юм гэж vзснээр анхныхаа суурь санаанд vндсэн эргэлт хийжээ.

Базаж хэлэхэд энэ урсгалын гол санаа нь зах зээл єєрийн дотоод, жам ёсны тэнцвэртэй байдаг. Хэдий эдийн засагт хэлбэлзэл гарч байдаг ч гэлээ урт хугацаанд авч vзвэл аливаа зах зээл нь тvр хугацааны хэлбэлзлийн дараа анхаасаа, байгалиас єгєгдсєн тэнцвэртээ эргэж ирж тогтож байдаг гэнэ.

This entry was posted in Мэдлэгт тань. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s