Гэр бvлийн амьдрал нууцлагдмал, бага зэрэг далдхан байх ёстой

mariage-champetre.jpg

Амьдралын практикаас харахад найз хvvхнvvддээ итгэж, бvх нууцаа дэлгэдэг эмэгтэйчvvд зарим талаар хохирох нь байдаг. Ялангуяа сайн хvнтэй суух гэж байгаа эсвэл гэр бvлтэй эмэгтэйчvvд нилээд хашир байх нь зvй. Учир нь хувийн нандин харьцаа гэдэг бол маш эмзэг хэврэг зvйл юм. Єчvvхэн тєдий “сvvдэр” тусахад “хагарч бутрахдаа” амархан.
Гэр бvлд, найз залуугийн харьцаанд асуудал vvсэх бvрт найз эмэгтэйдээ зовлон тоочих гэж гvйх хэрггvй. Хэрэв vнэхээр ярих, гомдоллох шаардлага гарвал танд бяцхан зєвлємжийг толилуулъя.

-Гэр бvлийн амьдралд сэтгэл хянгалуун, дутах зvйлгvй бол єчvvхэн тєдий зєрчил, маргааныг бvv дэвэргэ. Асуудалгvй гэр бvл байдаггvйг сана.
-Асуудал тийм чухал эсэхийг тодорхойл. Хэрэв нєхєр чинь цалингаа бvтэн єгдєггvй эсвэл гэр орны ажилд
Тусалдаггvй бол vvнийг хэлцэх асуудал биш. Нэг мэдэхэд л харамч нєхєртэй гэсэн дэмий яриа хайртаи хvний чинь сонорт хvрч асуудал бvр хурцдана. Найз эмэгтэй чинь таныг тавлаж магадгvй. Иймд жижиг сажиг асуудлыг нєхєртэйгээ хэлцэж тохирсон нь дээр.
-Нєхрийнхєє сексийн чадавхийг хэзээ ч бусадтай бvv хэлэлц. Хамгийн дотнын найз бvсгvйдээ ч тэр. Ор хєнжлийн асуудлын тухай яриа бусдын саваагvй шохоорхлыг хєдєлгєдєг юм шvv.
-Хадам эцэг, эхийн талаар дэлгэрэнгvй ярих хэрэггvй. Ярианы чинь 40 хувь магтаал, харин 20 хувь нь шvvмж бол найз бvсгvй чинь зєвхєн шvvмжийг єлгєж авна. Эмэгтэй хvний онцлог гэх vv дээ. Ингээд тэр шvvмж яриа тархаж, гомдож баярлахдаа амархан настангуудын сонорт хvрнэ.
-Гэр бvлийн тєсєв, санхvvг бусадтай хэлэлцдэггvй. Ялангуяа бусдын атаархал тєрvvлэхvйц “Би тийм vнэтэй бєгж, шуба авсан”, “Тийм єртєгєєр байрандаа засвар хийсэн” гэх мэтийн яриа бvv дэлгээрэй. Хvний хорсол, атаархал гэдэг юуг ч бусниулж чаддаг хvчтэй хар энерги билээ.
-Нєхрийнхєє зан ааш, дадал зуршлын онцлог, євєрмєц байдлын тухай ч нэг их ярих шаардлагагvй. Хvн бvрт л бага сага сул тал байдаг шvv дээ. Та чухам тэр занд нь татагдаж, гэр бvл болсон биз ээ. Ер нь гэр бvлийн амьдрал нууцлагдмал, бага зэрэг далдхан байхдаа гэмгvй байдгийг санаарай.

This entry was posted in Сонирхуулахад булан. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s