Оргилуун дарс онгойлгох томъёо

 

ist2_1195460_exploding_bottle_of_champagne.jpg

Америкийн Ковентри их сургуульд дарсны талаар лекц уншдаг доктор Стив Смит оргилуун дарсны бєглєєг буудуулахгvйгээр нэг ч дуслыг асгахгvйгээр онгойлгодог техникийн vзvvлэлтvvдийг бодож гаргажээ.
“Смитийн хууль” хэмээх нэрийг аль хэдий авсан энэ томъёог Р=Т/4.5+1 гэж илэрхийлж болно. Энд Р-даралт, Т-температур юм. Тасалгааны температурт байгаа ердийн шампанскны шилэн доторхи даралт Английн хоёр давхар алдарт улаан автобусны дугуйн доторхи даралттай тэнцvv гэсэн томъёолол дээр энэ томъёог vндэслэсэн аж.


Шампанскны бєглєєг аюул багатай онгойлгохын тулд доторхи дарс нь 5-7 хэмийн температуртай байх ёстой бєгєєд ийм тохиолдолд даралт нь тасалгааны температурт байснаасаа гуравны нэгээр багасдаг байна.
Доктор Смит “Хэрэв температур зєв байх юм бол даралт ч бас зєв байна. Тэгж байж л та оргилуун дарсны жинхэнэ амтыг мэдрэх болно. Шампанскийг зєв задлах гурван шалтгаан бий. Бага температуртай vед бага даралттай, онгойлгоход аюулгvй. Хоёрдугаарт, бага зэрэг хєргєсєн шампанск илvv сайхан амттай байдаг. Гуравдугаарт, шампанск хvйтэн байх тусмаа хєєсрєх нь бага тул амтыг нь сайн мэдэрч болно” гэж ярилаа.
Хамгийн сонирхолтой нь, Marks and Spenсer дэлгvvрийн сvлжээний хийсэн судалгаагаар эмэгтэйчvvдийн 50 хувь нь оргилуун дарс задлахаас, бєглєє нь нvvр лvv юм уу элдэв vнэт зvйлийг нь онох вий гэж ихэд айдаг аж. Тиймээс доктор Смитэд томъёогоо илvv боловсруулах vvргийг єгсєн байна.
Marks and Spenсer дэлгvvрийн шампанск хариуцсан мэргэжилтэн Крис Мерфи “Смитийн хуулиар оргилуун дарсыг задалснаар хvvхнvvд айх аюулгvй болно” гэж сэтгэл хангалуун мэдэгджээ. Шампанскийг задлахын ємнє гурван цаг хєргєх ёстой байдаг. Шилийг 45 градус єнцєг vvсгэн барьж, бєглєєг аажмаар суллаж, болгоомжтой онгойлгох нь хамгийн зєв арга гэнэ.
Маргааш орой хоёр он солигдох мєчид дэлхий даяар, тэр дундаа Монголд ч хамгийн олон оргилуун дарс задлах нь мэдээж. Хэрэв та оргилуун дарсаа 10 метр єндєрт буудуулж, хєєс болгон хувиргах гээгvй л бол Смитийн хуулийг туршаад vзээрэй.

This entry was posted in Мэдлэгт тань. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s